Нэн түрүүнд ХАБ–Хамтын оролцоо–2018 форум зохион байгуулагдана
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн Нэн түрүүнд ХАБ Бага хурал 2012 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн Нэн түрүүнд ХАБ–Хамтын оролцоо–2018 форум Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдана.
Форумын уриа "Монгол улс Vision Zero хөдөлгөөнд нэгдэх" бөгөөд хүндэт зочноор Олон улсын нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар (ISSA Mining)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Гельмут Энэс болон гадаад дотоодын бусад зочид төлөөлөгчид оролцох юм.
Форумын зорилго:
1. ХАБЭА-н салбарт тулгамдсан асуудал, боломжийн талаар хэлэлцэх.
2. ХАБЭА-н сайн туршлагыг түгээх.
3. Монгол улс Vision Zero (Ослыг тэглэх алсын хараа) хөдөлгөөнд нэгдэх.
Та форумтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.safetyfirst.mn хаягаар орж авна уу.