3M™ Корпораци

Шинжлэх ухааныг амьдралд нэвтрүүлэх уриатай 3M™ буюу “Миннесота Майнинг энд Мануфакчуринг” компани нь 1902 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд технологийн шинэчлэл, инновациар тэргүүлэгчийн эгнээнд явдаг билээ.

Дэлхийн 70 гаруй оронд компанийн салбар болон үйлдвэр, 36 судалгаа шинжилгээний төвтэй, нийт 90 мянган ажилтантай, 55 мянга гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж 200 гаруй улс оронд борлуулдаг. "Си Эй Ти Ди" ХХК нь 2012 оноос хойш тус корпорацийн Монгол дахь онцгой эрхэт албан ёсны дистрибьютерээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд бид дэлхийд тэргүүлэгч брэндийн чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаадаа баяртай байдаг билээ. 

3М™ корпораци нь үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Аж үйлдвэр
  • Эрчим хүч, электроник
  • Аюулгүй байдал, график
  • Өргөн хэрэглээний бараа
  • Эрүүл мэнд

3M корпорацийн цахим хуудсаар зочилно уу: www.3m.com