Судалгаагаар 3М брэндийн утааны маск шүүх чадвар хамгийн сайн гарав
Ногоон Титэм ХХК, АШУИС-ийн Нийгмийн Эрүүл мэндийн сургууль, Улаанбаатар Ротари клубын хамтран хийсэн судалгаагаар тус компанийн борлуулж буй 3М брэндийн утааны маскууд шүүх чадвар хамгийн өндөр гарсан байна. Уг судалгааг Монгол улсад үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн нийт 18 төрлийн маскны агаар дахь PM 2.5 тоосонцорын бохирдлыг шүүх чадварыг тодорхойлох, хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор хийсэн ажээ.
Уг судалгааны дүнгээс анхаарууштай нэг зүйл нь бүтээгдэхүүний үнэ болон тоосонцор шүүх чадвар хоорондоо хамааралгүй буюу үнэтэй байх тусам чанартай, шүүх чадвар өндөртэй байна гэсэн үг биш болохыг тогтоожээ. Иймд хэрэглэгч та сонголт хийхдээ тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын баталгаатай байдалд илүү анхаарч байх хэрэгтэй юм.
Эх сурвалж: Мэдээллийг Ногоон Титэм ХХК-ийн албан ёсны Фэйсбүүк хуудсанд олон нийтэд нээлттэй тавьсан мэдээллээс авсан болно.