Амны хаалтыг хэрхэн зөв сонгох вэ?

Амны хаалтыг хэрхэн зөв сонгох вэ?

Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Тиймээс өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж хэвших нь зүйтэй юм. Амны хаалтыг хэрхэн зөв сонгох талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

Амны хаалтыг сонгохдоо анхаарах зүйлс:

  • Энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Дахин ашигладаг амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгална.
  • Нүүрэнд таарсан, хамрын хэлбэрт тааруулах боломжтой, вакуум орчин бүрдүүлж шүүгдээгүй агаар оруулахгүй, агаарыг гадагшлуулах агаарын хавхлагатай.
  • Зааварт заасан цагийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Хэрэглээ:

  • Ашиглах хугацааг хэтрүүлэхгүй байх
  • Цэвэр уутанд хийн хадгалах
  • Бусдад дамжуулахгүй байх

Эх сурвалж: НЭМҮТ