“Си Эй Ти Ди” ХХК A+A Олон улсын хөдөлмөр хамгаалал, ажлын байрны аюулгүй байдлын үзэсгэлэнд уригдав.

“Си Эй Ти Ди” ХХК A+A Олон улсын хөдөлмөр хамгаалал, ажлын байрны аюулгүй байдлын үзэсгэлэнд уригдав.

“Си Эй Ти Ди” ХХК ХБНГУ-ын Дюссельдорф хотноо зохион байгуулагдаж буй A+A Олон улсын хөдөлмөр хамгаалал, ажлын байрны аюулгүй байдлын үзэсгэлэнд уригдав.


A+A нь 2 жил тутамд зохион байгуулагддаг хөдөлмөр хамгаалал, ажлын байрны аюулгүй байдлын дэлхийн хамгийн том экспо бөгөөд энэ жил нийт 55 орны 1,896 компани, аж ахуйн нэгж байгууллага үзэсгэлэн гаргаж байна. Дюссельдорф хотноо уламжлал болон зохион байгуулагддаг уг экспод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгийн сүүлийн үеийн ололт, шинэ бүтээгдэхүүн, технологи танилцуулагддаг. “Си Эй Ти Ди” ХХК-ийн харилцагч түншүүд энэхүү экспод мөн оролцож байгаа бөгөөд бид хэрэглэгч та бүхэнд шинэ бүтээгдэхүүн, шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхдээ таатай байх болно.

Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.