"Си Эй Ти Ди" ХХК American Days экспод 2 дахь удаагаа оролцлоо

Дөрөв дэх удаагийн “Америкийн Өдрүүд 2017” үзэсгэлэн худалдаанд 90 гаруй байгууллага оролцлоо

УЛААНБААТАР - Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол) болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ) хамтран зохион байгуулдаг “Америкийн өдрүүд” үзэсгэлэн дөрөв дэх жилдээ Мишээл Экспод Монгол Улсад байгаа Америкийн 100 гаруй брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан 90 гаруй байгууллагын оролцоотойгоор амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү хоёр өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготойгоор зохион байгуулагддаг ба үзэсгэлэнгийн хөтөлбөрт хөгжөөнт арга хэмжээнүүдээс гадна АНУ-ын Элчин Сайдын яамны зүгээс визний тухай болон Америкт суралцах боломжуудын тухай илтгэлүүд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд багтсан юм.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээ 2017 оны 9-р сарын 16-нд болсон ба нээлтийн ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд, АНУ-ын Элчин Сайдын Үүргийг түр хамаарагч Мануэл Микаллер, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд болон АмЧам Монгол ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта нар оролцлоо.

АмЧамын ТУЗ-ын дарга Жэймс Лиотта арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай гишүүд дэлхийн стандартын туршлага болон мэдлэгийг Монголд нутагшуулахын зэрэгцээ бизнесийн салбараа улам хөгжүүлэн сайжруулж инновацид түшиглэн ажилладаг. Тиймээс бид Америк бизнесүүд Монголд ямар хувь нэмэр оруулж байгааг онцлохоор бас сурталчилахаар энэхүү үзэсгэлэнг зохион байгуулдаг юм” гэв

АНУ-ын Элчин Сайдын Үүргийг түр хамаарагч Мануэл Микаллер оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлд АмЧам болон АНУ-ын ЭСЯ-ны хамтран хийж буй ажлуудыг онцлон хэлсэн үгэндээ “АмЧам болон манай ЭСЯ үзэсгэлэнд оролцогчид болон Монгол Улсын засгийн газартай хамтран оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Энд байгаа Америк бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хууль ёсны, найдвартай мөн өндөр чанартай байгааг та бүхэн харах болно” гэв.

Нийслэлийн Засаг дарга С. Батболд хэлсэн үгэндээ хотын удирдлагууд хувийн хэвшилтэй хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцлон тэмдэглэж хэлэхдээ “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратегийг биелүүлэхийн төлөө Улаанбаатар хот АмЧам Монгол, түүний гишүүд болон хувийн хэвшилтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд хэлсэн үгэндээ АНУ-Монгол Улсуудын хооронд 2017 оны 1-р сард зурагдсан “Ил тод байдлын тухай гэрээ”-ний ач холбогдлыг онцлон хэлэхдээ “Бизнесийн орчин дахь хууль, эрх зүйн орчин ил тод, найдвартай болгож өгөх Ил тод байдлын тухай гэрээ нь Монголд бизнес хийж, хөрөнгө оруулахыг хүсч байгаа Америкийн хөрөнгө оруулагчдад чухал ач холбогдолтой” гэв.

Тус үзэсгэлэнгийн арга хэмжээ нь АмЧам Монголын гишүүдийн ивээн тэтгэлэг, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд ХААН Банк төлбөр тооцооны цогц шийдлийг санал болгож, Жи-Мобайл компани албаны ёсны өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлж, мөн Блумберг Монгол ТВ болон Монгол ТВ мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажилласан юм.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Source: Press release, The American Chamber of Commerce in Mongolia

Photos