“Coal Mongolia-2017” чуулганы ХАМГИЙН ХАМГИЙН - Хамгийн ажил хэрэгч үзэсгэлэн гаргагч

“Coal Mongolia-2017” чуулганы ХАМГИЙН ХАМГИЙН - Хамгийн ажил хэрэгч үзэсгэлэн гаргагч

“Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт,  үзэсгэлэн есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрсөн билээ.

Чуулган нь хамгийн өндөр үнэтэй (2 сая төгрөг) хэрнээ мандат нь сар гаруйн өмнө зарагдаж дууссан, 3,000 орчим зочид төлөөлөгчид хурал, үзэсгэлэнд нь оролцсон зэргээрээ Уул уурхайн салбар дахь хамгийн эрэлттэй, хамгийн том арга хэмжээ болсон юм.

Ингээд “Coal Mongolia-2017” чуулганыг хамгийн хамгийнийг нэрлэж байна. 

Хамгийн ажил хэрэгч үзэсгэлэн гаргагч

Их Британийн Элчин сайдын  яам, "Хера экюпмент" ХХК, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Мера”, “Вагнер Ази”, CATD зэрэг компаниудын бүүт бусдаасаа эрс ялгарсан өнгө, дизайны шийдэлтэй, ажил хэрэгч байв. "Coal Mongolia-2017" чуулганы зүгээс шилдэг үзэсгэлэн гаргагчаар Их Британийн Элчин сайдын яамыг шалгаруулсан нь нүдээ олсон шагнал байлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.