“Coal Mongolia”-гийн оролцогчдод аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгслээ танилцуулна
“Си Эй Ти Ди” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогтцолмонтой цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө та компанийхаа талаар танилцуулна уу?
-Манай компани 2008 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 3М компанийн албан ёсны дистрибьюторээр ажилладаг. Энэхүү корпоаци нь АНУ-ын Dow Jones индексийг бүрдүүлдэг 30 компанийн нэг. Нийтдээ 55 гаруй мянган ажилтантай, 200 гаруй салбар төлөөлөгчийн газартай, үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ дотроо хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, аж үйлдвэрийн салбар, электро техник, эрүүл мэндийн салбар, гэр ахуй оффисийн бүтээгдэхүүн бий. Бид одоогоор энэ таван салбарын гурвынх нь бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж байна.
“Coal Mongolia” чуулга уулзалтад оролцохдоо өөрсдийгөө таниулъя, юу хийх бололцоотой юу хийдэг ямар хамт олон байгаа вэ гэдгээ танилцуулах зорилготой.
-“Coal Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Танай компани хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Бид “Coal Mongolia” чуулга уулзалтад анх удаа спонсороор оролцож байгаа. Энэ арга хэмжээнд бид хоёр салбарын бүтээгдэхүүн танилцуулж, үзэсгэлэн гаргаж оролцохоор төлөвлөж байна. Энэ дотроо онцгойлж байгаа хоёр салбарын нэг нь хөдөлмөр аюулгүй байдал буюу хувийн хамгаалах хэрэгслийн чиглэл.
Энэ чиглэлийн үйлдвэрлэлээрээ 3М корпораци сүүлийн 45 жил дэлхийд тэргүүлж байгаа. Нөгөөх нь электро техник буюу цахилгаан хангамж. Ялангуяа манай нүүрсний салбарын том уурхайнуудад тохиромжтой цахилгаан хангамжийн засвар үйлчилгээний шийдлүүд байдаг. Энийг санал болгох гэж байгаа. Нүүрсний уурхайнуудын хувьд ихэвчлэн цахилгаан эксковатортой байдаг учраас цахилгааны кабелийн гэмтэл засдаг маш сайн дэвшилтэт технологи байдгийг танилцуулах зорилготой оролцож байгаа. Бид өмнөх жилүүдэд энэ жилийнх шиг хэмжээнд оролцож байгаагүй. Зөвхөн үзэсгэлэн үзэх, хурал зөвлөгөөнд оролцох хэмжээнд оролцож байсан.
Нүүрсний салбар унасан байснаа сэргэж байгааг нийт экспортын орлогын зонхилох хэсгийг бүрдүүлж байгааг компаниудын хагас жилийн тайлангаас харж болохоор байна. Хуучин хөрөнгө оруулалт хийгдээд төсөл нь царцсан байсан компаниуд нэлээн түлхүү ажиллаад эхэллээ. Тэгэхээр бид энэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд энэ жилийн “Coal Mongolia” чуулга уулзалтад оролцохдоо өөрсдийгөө таниулъя, юу хийх бололцоотой юу хийдэг ямар хамт олон байгаа вэ гэдгээ танилцуулах зорилгоор оролцож байна.
-Жил бүр зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтын үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?
-Бид “Coal Mongolia”-гийн хоёр арга хэмжээнээс үр дүн хүлээж байгаа. Нэгдүгээрт, тус чуулга уулзалт олон компани хамарсан арга хэмжээ ч цөөхөн хоног болдог учраас түүнд оролцож хараахан чадаагүй компаниудад 9-р сарын 6-ны өдөр зохион байгуулаж байгаа Нүүрсний салбарын ахлах менежерүүдэд зориулсан семинарт илтгэл танилцуулга хийхээр хөтөлбөрт орсон байгаа.
Илтгэлийн сэдэв нь “Аюулгүй ажиллагаа, Хувийн Хамгаалах Хэрэгслийн оновчтой сонголт, төлөвлөлт, ханган нийлүүлэтийн систем” гэсэн байдлаар илтгэл, таницуулга, асуулт хариултын байдлаар зохион байгуулагдана. Тус систем нь нийлүүлэгч болон худалдан авагч хоёр харилцан ашигтай зарчимаар урт хугацаанд аюулгүй ажиллагааны стандарт норм дүрмийг чанд мөрдөхөд маш их дөхөм болдог шийдэл байгаа. Үүнийхээ танилцуулгыг хийнэ. Миний ойлгосноор тэнд 50-иад компаний хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер, ерөнхий инженер, хангамжийн албаны гэх мэт тус асуудлыг шийдвэрлэхэд санал санаачлга нь түлхүү тусгагддаг албан тушаалтнууд оролцоно гэсэн хүлээлттэй байгаа. Мөн 7, 8-ны үндсэн үйл ажиллагаа, чуулганы хувьд мэдээж салбар хуралдаануудад оролцоно. Манай зүгээс үзэсгэлэн гаргаж байгаа ба бидний онцгой эрхт борлуулагчаар ажилладаг 3М ,Safety Jogger, Univet, Skincare гэх мэт брендийн бүтээгдэхүүнүүдийн зарим хэсгийг танилцуулна.
Бид тус арга хэмжээнд байнгийн хамтран ажилладаг байгууллагуудтайгаа уулзаж алдаа оноо, цаашдын төлөв байдлын талаар санал солилцохоос гадна боломжит шинэ хэрэглэгч компаниудад үйл ажиллагаагаа танилцуулах, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх зорилгоор оролцож байна.
-Ихэнх нь олборлогч, нийлүүлэгчид байгаа болов уу?
-Нэг дэх нь нүүрс олборлогч, хоёр дахь нь техник тоног төхөөрөмж үйлчилгээ нийлүүлдэг, гурав дахь нь худалдан авдаг, дөрөв дэх нь тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх мэт. Мэдээж төр засгийн шийдвэр гаргадаг албан тушаалтнууд болон салбар яамдын түшмэдүүд оролцож байгаа.
-Цаашид нэвтрүүлэх шинэ бараа бүтээгдэхүүнийхээ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Манай зонхилох бүтээгдэхүүнүүд маань 3М компанийнх байдаг бөгөөд одоогоор нийт 350 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулж байгаа. Шинэ бүтээгдэхүүний хувьд бид тэсэлгээний компаниудад санал болгох шинэ бүтээгдэхүүн байгаа.
Уг бүтээгдэхүнн нь бидний хувьд шинэ боловч ЗМ компанийн хувьд удаан хугацааны турш үйлдвэрлэж, туршигдсан нано шилэн бөмбөлөг бөгөөд тэсрэх бодисын 1. Хадгалах хугацааг үлэмж уртсгадаг 2.Тэсрэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлдэг онцгой чадвартай юм. Мөн ОХУ-ын Скинкеа компанийн тусгай зориулалтын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг танилцуулахад бэлэн болсон байгаа.
-Ярилцсанд баярлалаа.