“Си Эй Ти Ди” ХХК “Coal Mongolia 2019” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

“Си Эй Ти Ди” ХХК “Coal Mongolia 2019” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

“Си Эй Ти Ди” ХХК Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын их тэнхимд 9 дэх жилдээ зохион байгуулагдсан “Coal Mongolia 2019” үзэсгэлэнд 2019 оны 9-р сарын 5-6 өдрүүдэд амжилттай оролцлоо.

Тус үзэсгэлэнд "Energy Resources" ХХК, "Mera" ХХК зэрэг Монголын уул уурхайн салбарын томоохон 50 гаруй байгууллагууд амжилттай оролцож өндөрлөлөө.

“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирлээ.1


1 - "https://www.coalmongolia.mn"